Шинэчилсэн: 2026.10.14
EnglishҮйлчилгээний нөхцөл
Koda Chatbot үйлчилгээг Green Spring LLC (цаашид “бид”) эрхлэн гаргадаг. Үйлчилгээнд бүртгүүлснээр та доорх нөхцөл болон Нууцлалын бодлого-ыг хүлээн зөвшөөрнө.
1. Үйлчилгээ
Бид таны холбосон сувгуудад таны оруулсан мэдээлэл, каталогт тулгуурлан AI-аар хариулах, захиалга, цаг захиалга бүртгэх, чатыг ажилтанд шилжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. AI хариулт алдаатай байж болзошгүй тул чухал шийдвэрийг танай баг хянана.
2. Таны үүрэг
- Оруулсан бизнесийн мэдээлэл, үнэ, үлдэгдэл үнэн зөв, шинэчлэгдсэн байх.
- Зөвхөн өөрийн удирдах эрхтэй Facebook хуудас, Instagram бүртгэл болон бусад сувгийг холбох.
- Meta (Facebook, Instagram, WhatsApp), Telegram, Viber-ийн бодлого, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөх.
- Хэрэглэгчдэд AI туслах ашиглаж байгааг ил тод байлгах, хувийн мэдээллийг хуулийн дагуу ашиглах.
- Хууль бус, хуурамч бараа, үйлчилгээ санал болгох, спам илгээхэд ашиглахгүй байх.
3. Төлбөр
Багцын төлбөрийг 1–6 сараар урьдчилан QPay-ээр төлнө; автоматаар хасалт хийгдэхгүй. Төлбөр хугацаандаа төлөгдөөгүй бол 3 хоногийн хөнгөлөлтийн хугацааны дараа үйлчилгээ түр зогсоно. Багцын чат дуусвал бот хариулахаа зогсоож, чатыг танай багт шилжүүлнэ. Төлөгдсөн төлбөрийг буцаахгүй. Сунгаагүй багц хугацааныхаа эцэст дуусна.
4. Хариуцлагын хязгаар
Гуравдагч платформын (Meta, Telegram, Viber, QPay, AI үйлчилгээ үзүүлэгч) доголдлоос үүдэх саатлыг бид хариуцахгүй ч хамгийн хурдан сэргээхийг эрмэлзэнэ. Үйлчилгээний хариуцлага нь сүүлийн нэг сард төлсөн төлбөрөөс хэтрэхгүй.
5. Цуцлах, устгах
Та хүссэн үедээ сувгаа салгаж, бүртгэлээ устгуулж болно (Өгөгдөл устгах). Нөхцөл ноцтой зөрчсөн бол бид бүртгэлийг түдгэлзүүлж болно.
6. Өөрчлөлт
Нөхцөл өөрчлөгдвөл 14 хоногийн өмнө имэйлээр мэдэгдэнэ.
7. Хууль
Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ.
8. Холбоо барих
Green Spring LLC · [email protected] · +976 9918 2561
