Үндсэн агуулга руу шилжих
koda.Chatbot

Шинэчилсэн: 2026.10.14

English

Өгөгдөл устгах заавар

Facebook, Instagram болон бусад сувгийн хэрэглэгчид

Хэрэв та Koda Chatbot ашигладаг бизнест бичсэн бөгөөд өөрийн мэдээллийг устгуулахыг хүсвэл:

  • Тухайн бизнест хандана уу. Бизнесийн эзэмшигч, админ самбарын “Чатууд” хэсгээс таны бүх мэдээллийг шууд устгах боломжтой.
  • Эсвэл бидэнд бичнэ үү: [email protected] хаягт тухайн бизнесийн нэр, Facebook/Instagram дээрх нэр, хэзээ бичсэнээ илгээнэ үү.

Бид 30 хоногийн дотор таны мессеж, илгээсэн зураг, нэр, профайл зураг, коммент болон харилцагчийн бүртгэлийг устгаж, захиалга, цаг захиалгаас таны нэр, утас, хаягийг арилгаад, имэйлээр баталгаажуулна. Хүсэлт гаргаагүй ч чатын түүх 24 сарын дараа автоматаар устна.

Бизнес эзэмшигчид

  • Самбарын “Сувгууд” хэсгээс сувгаа салгахад тухайн хуудасны хандах токен шууд устаж, Meta-ийн холболт цуцлагдана.
  • Facebook дээр: Settings & privacy → Settings → Business integrations хэсгээс Koda Chatbot-ыг устгавал бидний таны хуудсанд хандах эрх цуцлагдана.
  • Бүртгэлээ бүрэн устгуулах бол бүртгэлтэй имэйлээсээ [email protected] хаягт “Бүртгэл устгах” гэж бичнэ үү. 30 хоногийн дотор бизнесийн бүх өгөгдөл (чат, бараа, захиалга, файл, багийн бүртгэл)-ийг устгаж, баталгаажуулна.

Асуулт

Green Spring LLC · [email protected] · +976 9918 2561