Шинэчилсэн: 2026.10.14
EnglishНууцлалын бодлого
Koda Chatbot (chatbot.koda.mn) үйлчилгээг Green Spring LLC (цаашид “бид”) эрхлэн гаргадаг. Бид бизнесүүдэд (цаашид “харилцагч бизнес”) өөрсдийн хэрэглэгчидтэй Messenger, Instagram, WhatsApp, Telegram, Viber болон вэб чатаар харилцахад туслах AI үйлчилгээ үзүүлдэг. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашиглаж, хамгаалж, устгадгийг тайлбарлана.
Харилцагч бизнесийн бүртгэлийн мэдээллийг бид өөрсдөө хариуцна. Хэрэглэгчээс тухайн бизнест бичсэн мессежийг бид тухайн бизнесийн нэрийн өмнөөс, түүний зааврын дагуу боловсруулна.
1. Цуглуулах мэдээлэл
- Бизнесийн бүртгэл: нэр, имэйл, утас, нууц үг (зөвхөн hash хэлбэрээр), бизнесийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүн, багийн гишүүд.
- Холбосон суваг: Facebook хуудас, Instagram мэргэжлийн бүртгэлийн нэр, ID, хандах токен; Telegram, Viber ботын токен. Токенуудыг шифрлэж хадгална.
- Meta (Facebook, Instagram)-аас ирэх мэдээлэл: тухайн бизнесийн хуудас, Instagram бүртгэлд илгээсэн мессеж, зураг, товч дарсан үйлдэл; хуудсанд хамаарах хэрэглэгчийн ID (PSID, IGSID); Meta-аас өгсөн нэр, профайл зураг; бизнес коммент автоматжуулалт асаасан үед нийтлэлд үлдээсэн коммент, түүний бичигчийн нэр, ID.
- Хэрэглэгчийн өөрөө өгсөн мэдээлэл: захиалга, цаг захиалгад өгсөн нэр, утас, хүргэлтийн хаяг, тэмдэглэл.
- Төлбөр: QPay нэхэмжлэхийн дугаар, төлбөрийн төлөв. Бид картын мэдээлэл хадгалдаггүй.
- Техникийн мэдээлэл: нэвтрэлт, аюулгүй байдлын зорилгоор IP хаяг, хөтчийн мэдээлэл, системийн лог.
2. Ашиглах зорилго
- Хэрэглэгчийн асуултад тухайн бизнесийн нэрийн өмнөөс AI-аар хариулах, бараа харуулах, захиалга, цаг захиалга бүртгэх.
- Бизнест чат, захиалга, тайланг харуулах, шаардлагатай үед чатыг ажилтанд шилжүүлэх.
- Бизнесийн тохируулсан дүрмийн дагуу коммент хариулах, комментлосон хүнд нэг удаа хувийн мессеж илгээх.
- Үйлчилгээний төлбөр тооцоо, аюулгүй байдал, алдаа засварлах, тусламж үзүүлэх.
Бид мэдээллийг худалдахгүй, сурталчилгаанд ашиглахгүй, AI загвар сургахад ашиглахгүй. Meta-аас ирсэн мэдээллийг зөвхөн дээрх үйлчилгээг үзүүлэхэд ашиглана.
3. Мэдээлэл дамжуулах этгээд
- Anthropic (Claude API): хариулт боловсруулах AI үйлчилгээ. Мессежийг зөвхөн хариулт үүсгэхэд дамжуулна. Anthropic арилжааны нөхцлийнхөө дагуу API-аар ирсэн өгөгдлөөр загвараа сургадаггүй.
- Meta (Facebook, Instagram, WhatsApp), Telegram, Viber: мессеж хүлээн авах, илгээх.
- QPay: төлбөр хүлээн авах.
- Хостинг, имэйл үйлчилгээ үзүүлэгч: өгөгдөл хадгалах, мэдэгдэл илгээх.
Хуулийн дагуу эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд бид мэдээллийг гуравдагч этгээдэд өгөхгүй.
4. Хадгалах хугацаа
- Чатын түүх (мессеж, коммент, мэдэгдэл) 24 сарын дараа автоматаар устна.
- Сувгаа салгахад тухайн хуудасны хандах токен шууд устаж, Meta-ийн webhook холболт цуцлагдана.
- Захиалга, цаг захиалга нь бизнесийн бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгалагдана.
- Бизнес бүртгэлээ устгуулахад бүх өгөгдөл, файлыг 30 хоногийн дотор устгана. Нөөц хуулбар 14 хоногийн дотор шинэчлэгдэж арилна.
5. Хамгаалалт
Хандах токен, төлбөрийн тохиргоог AES-256 шифрлэлтээр, нууц үгийг bcrypt hash-аар хадгална. Бизнес бүрийн өгөгдөл тусгаарлагдсан бөгөөд зөвхөн эрх бүхий ажилтан харна. Бүх холболт HTTPS-ээр явна. Нэвтрэлтэд зөвхөн шаардлагатай cookie ашиглана; сурталчилгааны болон хянах cookie ашигладаггүй.
6. Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулахыг хүсэж болно. Устгуулах заавар: Өгөгдөл устгах.
7. Өөрчлөлт
Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд нийтэлж, чухал өөрчлөлтийг бизнесүүдэд имэйлээр мэдэгдэнэ.
8. Холбоо барих
Green Spring LLC, Улаанбаатар, Монгол Улс
[email protected] · +976 9918 2561
